ЭМЯ: Коронавируст халдварын 525 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 525 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 232 нь Улаанбаатар хотод, 293 нь орон нутагт байна.

Одоогоор 3409 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 784, жирэмсэн эх 208 байна. Гэрийн хяналтад 11429 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.