Цахим сургалтад нийслэлийн есөн дүүргийн 223 сургуулийн 14333 сурагчийг хамруулна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлж, eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.

  Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалт” сэдэвт цахим зөвлөгөөг хоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
  Цахим сургалтад нийслэлийн есөн дүүргийн 223 сургуулийн 14333 сурагчийг хамруулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.