ГХЯ: Украинаас иргэдээ авч байна

САЙХАН МЭДЭЭ:  Манай ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украинийн хилийн зурвасаас авлаа. Ингэснээр нийт 24 иргэн Польш Улсад ирээд байна. Өнөөдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байна.