Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна

Украинд байгаа 18 монгол иргэн хоргодох байрнаас гарч чадахгүй, хоол хүнс, ундны усгүй болсон талаар ар гэрээс нь мэдээлэл хийлээ.

Тэд Украинд байгаа иргэдийг хурдан татах асуудлаар гарын үсэг цуглуулж, Гадаад харилцааны яаманд шаардлага хүргүүлж байгаа аж.