Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол Улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын “Илдэн бэйлийн хүчтэн” бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз”-ын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,

Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.