Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэрийг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Д.Кёкүшюзанбатбаяр /Иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр/ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тэд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.