Л.Оюун-Эрдэнийн рейтинг буурчээ

Судалгааны МЭК байгууллагын мэдээлснээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн үнэлгээ зургадугаар сарынхаас буурчээ.

Нийгмийн сүлжээнд “Ард түмний хүү”-гээр өргөмжлүүлдэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард уг судалгаанд 10-аас 6.2 гэсэн үнэлгээг аваад байсан бол хоёр сарын дараа энэ үнэлгээ 5.7 болон буурчээ.

mec_20196-160149-1573547086 Л.Оюун-Эрдэнийн рейтинг буурчээСудалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712, 725 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан байна.

Гэхдээ үнэлгээ буурсан ч түүний хувьд УИХ-ын гишүүд дундаас хамгийн өндөр үнэлгээтэй нь.

Наймдугаар сарын судалгаагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар 4.2 үнэлгээ авсан байна.

mec_20198-160139-1757395456 Л.Оюун-Эрдэнийн рейтинг буурчээ

Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөн л эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа аж.

Эх сурвалж:gogo.mn