УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хувь нь буюу 1.7 их наяд төгрөг муу зээлийн ангилалд багтаад буй. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ гэж дүгнэжээ. Энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж буй аж.