Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдийн анхааралд…

Та eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бүртгүүлэхдээ шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр таны бүртгэл баталгаажих болно. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссан үед хичээл сонголт хийх, төлбөр төлөх боломжгүй.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн хураамж 5800 төгрөг, Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.