Мета олон улсын судалгааны байгууллагаас Монголын топ арван улс төрчийг танилцуулжээ.
2022 оны гуравдугаар сарын нэгний өдрийн байдлаар гаргасан уг судалгааг 27 хувийн саналаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ. Дээрх байгууллагын хийсэн судалгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар мөн топ 10 улс төрчөөр нэрлэгдсэн байна.