Караокед гадны нөлөөтэй амиа алджээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “Цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн “Н” цээжин тус газраа шархтай амиа алдсан байжээ.