УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган өнөөдөр 10 цагт нээлтээ 83.3 хувийн ирцтэй хийв. Хаврын чуулганы нээлтэд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцож байна.

 

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ

“ГИШҮҮДЭЭ 3 БАГЦ АСУУДАЛД АНХААРАХЫГ ХҮСЧ БАЙНА”

УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Цар тахлын дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед “Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Гэхдээ цар тахал, томуу өвчний хэлбэрт шилжин шинэ хувилбар дэгдэх эрсдэлтэйг анхаарч халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь зайлшгүй чухал. Улсын эдийн засаг, ард олны амьжиргааг сэргээх боломж бүрийг алдалгүй ашиглаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд нэгдэж итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлэлийн цаг ирж байна. УИХ, Засгийн газрын гишүүдээ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гурван багц асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Цар тахлын нөхцөл байдал саажирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй олон эрсдэлийг өдөөж байна.
Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлдээ эв нэгдэлтэй байж дайны хажуугаар гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх учрыг нь ололгүй яарч дүгнэлт хийж нийгмийн өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна.
Мэдээллийн дайны эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж хөтлөгдөж болохгүй. Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа. Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнууд халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хатуу арга хэмжээ үргэжилсээр байна. Энэ нь эдийн засагт зарим хүндрэлийг бий болгож байна.
Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувиар буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Үнийн өсөлт эрчимжиж, инфляци хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрлээ. Олон улсад үүссэн хурцадмал асуудал нь зарим бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляци эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлнэ.
Ингэхдээ өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээ авч үнийн өсөлтийг бууруулна. Хоёрдугаарт, импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг УИХ яаралтай хэлэлцэн батлан шинэчлэх. Дөрөвдүгээрт, эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх. Тавдугаарт, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн эрсдэлийн цаана ч боломж байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайж ажиллах хэрэгтэй. Алт, нүүрс, зэсийн үнэ өсч байна. Ази, Европыг холбосон худалдааны томоохон зангилаа нь Монгол болох боломжтой. Тиймээс дэлхийн улс орон болон хоёр хөрш оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх зөв бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын улмаас эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, аж үйлдвэржилтийг дэмжихэд чиглэсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдана. Нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэнэ. Товчхондоо хэлбэл, Монгол Улс сэргэн мандалтын замдаа гарна. Сүүлийн 14 жилийн 12 жилд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай гарснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдсэн.

 
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2022.03.15/
10.00  · Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нээлт “Их хуралдай” танхимд

 
ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2022.03.17-18/
ХААНА
10.00 · Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар

· Бусад

“Их хуралдай” тан