Өргөтгөсөн шуурхай хурал боллоо

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хуралд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн захирагч, дарга нар оролцсон юм.

Хурлын үеэр 2022 оны гуравдугаар шуурхай хурлаас өгсөн үүргийн биелэлтийг хэлэлцэж, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийсэн.

Мөн ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана “Тэрбум мод’ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар танилцуулга хийлээ.

Хурлын төгсгөлд Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой үүргүүдийг өгсөн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.