ЭМЯ: 95 хүнээс халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт covid-19 халдварын 95 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 59 нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн бол 36 нь орон нутагт илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 727 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 153 нь хүүхэд, 33 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн 75 хүний биеийн байдал хүнд байгаа бол 15 хүний бие нэн хүнд байгаа аж.

Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт Монгол Улсад цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй.