Саун, массаж нэрээр биеэ үнэлэлт зохион байгуулдаг 8 газрыг илрүүлэн шалгаж байна

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт зохион байгуулдаг саун, массажны 8 газрын хууль бус үйлдлийг илрүүлэн холбогдогч 10 этгээдийг харьяа дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна. Түүнчлэн 

Гэмт этгээдүүд охид, эмэгтэйчүүдийг нүцгэлэн дүрс бичлэг хийж, хувь хүний нууц нэр хүндтэй холбоотой асуудлыг цахим орчинд байршуулна гэж айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулж гэмт хэргийг золиос болгож байжээ.

Мөн хохирогчдыг нийтийн болон түрээсийн байранд зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, шөнийн цагаар бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн их хэмжээний ашиг олж, мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдэж байгаа нь тогтоогдсон байна.