Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ

Баянгол дүүргийн ИТХ энэ оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийж Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг хэлэлцжээ. Түүнийг огцруулах эсэхийг нууц санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна. Улмаар 40 төлөөлөгчийн 29 нь дэмжжээ. Тодруулбал АН 18, ХҮН-ын нэг, МАН 10 төлөөлөгч нийлээд БГД ийн Засаг даргыг огцруулжээ.