Д.Амарбаясгалан: С.Бямбацогт нарын гишүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулах мэдэгдлийг хүргүүлсэн

МАН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниараа зээл аваад төлөхгүй байгаа талаар сэтгүүлчид мэдээллэсэн. Олны анхаарал татсан тус мэдээлэлд нэр холбогдоод буй зарим гишүүн, гишүүн асануудыг МАН-ын Хяналтын хороо хууль хяналтын газарт өөрсдөө шалгуулах мэдэгдэл хүргүүлсэн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваа өчигдөр Төрийн ордонд болсон Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсголын үеэр 30 аж ахуй нэгжид зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна гэх мэдээллийг өгсөн билээ. Ямартаа ч хамаарал бүхий компаниараа зээл авсан нь ил болсон гишүүн болон гишүүн асануудыг шалгуулахаар МАН хууль хяналтын байгууллагад ханджээ.

МАН-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Д.Гэрэлээ