С.Бямбацогт: Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий

Ховд аймгаас УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон С.Бямбацогтыг МАН-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкнаас зээл авсан хамаарал бүхий компанийхаа асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуул гэх мэдэгдлийг хүргүүлээд буй. Тэгвэл тэрбээр МАН-ынхандаа хандаж дараах зүйлийг өөрийн цахим хуудастаа бичиж, хүргүүлсэн мэдэгдлийг нь оруулсан байна. “Нутагтаа аав ээждээ ойрхон амьдрах л сайхаан.

Тэр сайхны төлөө би чичлүүлсэн ч гүтгүүлсэн ч зүтгэнэ ❗️
Би Ховд Увс ,Баян-Өлгий,Завхан Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой,Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиолаж байгаа. Үүний улмаас надад янз бүрийн нэр хоч зүүгээд муу муухайгаар дуудаж харлуулах сонин бишээ. Баруун 5 аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Үүний төлөө худалч, хулгайчаараа дуудуулах бол дуудуулъя . Эхлээд шалгуулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор хуулийн байгууллагад хүргүүлье, баруун аймгийнхан үнэтэй байранд амьдрах нь шударга ёс уу, үнэтэй шатахуун хэрэглэх нь зөв юм уу, үнэтэй талх гурил авч хохирч байх ёстой юу.
Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчсөн эсэх нь тогтоогдтол та бүхнийг хүлээцтэй байхыг хүсье🙏‘ хэмээн бичжээ.