Баянзүрх дүүрэгт 84 гаражийг буулгаж, газар чөлөөллөө

Баянзүрх дүүргийн хэмжээнд гараж буулгаж, чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Дүүргийн 6-р хороо 22 Б байрны зүүн талын 28 гараж, 22А байрны зүүн талын 14 гаражийг буулгалаа. Тухайн гаражийг буулгахдаа 2021 онд гурван удаа, энэ онд хоёр удаа мэдэгдэл хүргүүлж ажилласан. Гараж эзэмшигч иргэд мэдээллийг хүлээн авч, энэ ажлыг дэмжиж хамтран оролцож байна.

Мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо 24 байрны зүүн талын 42 гаражийг буулгалаа. Холбогдох мэдээллийг хүргүүлж ажилласан бөгөөд чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.