СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвд нэвтэрч олон тооны гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  хулгай гарчээ. “Олон тооны гар утас алдагдсан” дуудлага, мэдээллийн мөрөөр   нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Улмаар алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж байна.