ТЕГ-аас мэдээлэл хийнэ

ТЕГ өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийх аж.  Энэ удаагийн хурлаар Б.Баасанцогт болон зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Тагнуулын байгууллагаас өчигдөр /2022.04.05/ өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь  саатуулсан талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллэсэн. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь  хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.  Тодруулбал,  Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдэн шалгагдаж байгаа билээ.

Тэгвэл түүнийг ТЕГ чухам ямар үндэслэлээр баривчилсан нь талаар бид эргэн мэдээллэх болно.