Байнгын болон дэд хороод УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.04.29/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Прокурорын ерөнхий газраас улсын их хурлын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр УИХ дахь байнгын болон дэд хород хэлэлцэхээр товлосон байна

09.00 Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал “Их засаг” танхим
10.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал “Жанжин Д.Сүхбаатар” танхим“
11.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал “Жанжин Д.Сүхбаатар” танхим“