“Nowar’ иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр/2022.05.09/ Засгийн газрыг огцор жагсаал зохион байгуулж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газар олон удаа алдаатай шийдвэр гаргавал улс орныг, эдийн засгийг хүнд байдалд оруулдаг. Тэгвэл өнөөдөр засгийн газраас хийж чадахгүй байгаа ажлаа хийж чадаж байгаа мэтээр пиар хийж байна. Энэ нь улс орны эдийн засаг болон улс оронд маш хортой. Тиймээс эх орон, үр хүүхдээ боддог иргэд уг жагсаалд хүрэлцэн ирж нэгдэхийг уриаллаа.
Д.Гэрэлээ