Солонгосын Чежү аралд олон улсын цахилгаан машины үзэсгэлэн боллоо

Өнгөрсөн долоо хоногт Солонгосын Чежү аралд олон улсын цахилгаан машины ес дахь удаагийн үзэсгэлэн боллоо.  Солонгос улс цахилгаан машин худалдан авсан иргэддээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэхүү үзэсгэлэнд 30 гаруй цахилгаан машины танилцуулга хийгджээ.

Уг арга хэмжээнд Европийн холбооны 20 гаруй төлөөлөгч оролцсон байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан машины хөгжил хурдацтай явагдаж буй. Анхны цахилгаан машин нэг цэнэглэлтээр 100 гаруй км зам туулдаг байсан бол өнгөрсөн амралтын өдрийн үзэсгэлэнд нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадвартай цахилгаан авто машины танилцуулга хийгдсэн байна.