Б.Тамир Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмын найруулагчаар ажиллахаас татгалзжээ

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөсөн. Сүүлийн хоёр жил ковидын улмаас баяр наадмыг зохион байгуулж чадаагүй. Тодруулбал, 2020 онд баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж, үндэсний бөхийн барилдааныг “13-р зуун’ цогцолбороос шууд дамжуулж байсан. Харин 2021 онд буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргаж байсан билээ.

Тэгвэл энэ жилийн наадмын Ерөнхий найруулагчаар “Фантастик’ продакшны жүжигчин Б.Тамирыг ажиллуулах санал тавьсан ч татгалзсан тул Соёлын гавъяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллахаар болжээ.

Тэрээр өмнө нь 2016, 2017, 2018 оны баяр наадмын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан