“Алдарт Эх-2022” спортын наадам болно

2018 оны зургаадугаар сарын 01. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулан өглөө. Энэ өдөр нийт 555 ээжид Алдарт эхийн одон гардуулах юм. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор жил бүр болдог “Алдарт Эх-2022” спортын дөрөвдүгээр наадам энэ сарын 14, 15 өдрүүдэд “Hawaii SPORT Center”-т болно.

Уг тэмцээн нь ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Спортын наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд төрсөн сараараа баг болон нэгдсэн Алдарт эх цахим нэгдлийн “Шонхорууд”, “Арга Билэг”, “Марта”, “Цоглог”, “Яргуй”, “June Angels “, “Долоон Бурхан”, “Нархан”, “Diamonds”, “ГооДаль”, “Ягаан цэцэгс”, “Super Stars” “Багахангай”, “Багануур” гэсэн 14 багийн 400 гаруй эмэгтэйчүүд оролцох аж.

Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагч “Алунгоо Эх” ТББ, Алдарт эх цахим нэгдэл групп ажиллаж байна.