Хойд Солонгост Корона вирусын анхны тохиолдол бүртгэгджээ

Хойд Солонгост коронавирусийн халдварын “анхны тохиолдол” илэрчээ. Тодруулбал, тавдугаар сарын наймны өдөр авсан коронавирусийн шинжилгээгээр Пхеньяны оршин суугчдаас омикрон хувилбарын халдварын тохиолдлууд илэрсэн гэнэ. Үүний дараа “дээд зэргийн онц байдал”-ын горим зарласан байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун вирусийн тархалтыг зогсоохыг тушааж, “гэнэт үүссэн хямралыг” улс орон нь даван гарна хэмээн мэдэгджээ.