Баригдаж байсан барилга дээрээс хүн унаж амиа алджээ

“Өргөө амаржих’ газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт 02:20 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиход 34 настай эрэгтэй С нь баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин кранын 2 метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байсан аж. Цогцсыг 10 минут ажиллан гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.