Чуулганыг хамгийн их тасалсан гишүүдийн жагсаалтыг Х.Нямбаатар сайд тэргүүллээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганыг хамгийн олон удаа тасалсан, хоцорсон гишүүдийн нэрсийг зарлалаа.

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалж, хоцорсон гишүүд:

  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут гэсэн цагийн үзүүлэлт гарсан байна.

Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Харин огт хоцроогүй гишүүдийн хувьд:

  • УИХ-ын гишүүн Г.Занданшатар,
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг,
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг гишүүн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сарын чуулганы нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй гэлээ.
  • УИХ-ын гишүүний ёс зүйн шинэчилсэн дүрэм өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж заасан байна.Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй байна.