Траст трейд компани хугацаа дууссан “байгал“ хиамны шошгыг сольж, засварлан худалдаанд нийлүүлжээ

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас  Траст трейд ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар:

  • хадгалах хугацаа дууссан,
  • чанар, аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүнийг дахин савлаж,
  • шошгын мэдээллийг сольж засварлан худалдаанд нийлүүлсэн зөрчил илэрчээ.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хордлогот өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүтээгдэхүүнийг худалдан авахдаа анхаарахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Arslan.mn