Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн цамц 100 мянган ам.доллараар зарагджээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс орноо хамгаалж, сэргээн босгоход туслах зорилгоор өөрийн өмсөж байсан уламжлалт хатгамал цамцыг дуудлага худалдаанд оруулжээ.

Вашингтонд зохиогдсон уг дуудлага худалдаагаар түүний цамцны үнэ 100 мянган ам.доллар хүртэл үнэлэгджээ. Америкийн Asters хуулийн фирм Украины ерөнхийлөгчийн цамцны худалдан авагч болжээ.

Орос улс Украин руу түрэмгийлснээс хойш 100 дахь хоног дээр Вашингтонд уг дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Дуудлага худалдаанд Володимир Зеленскийн гарын үсэг бүхий Украины Төрийн далбаа, зургадугаар сарын 1-нд Украйны шигшээ баг Шотландын багтай хийсэн ялалтын тоглолтын үеэр Артем Довбык, Андрей Ярмоленко нарын  өмсөж байсан гарын үсэгтэй цамцнууд,  азарган тахиа хэлбэртэй алдартай шаазан аяга алх байсан байна.