“Тамгагүй төр” жүжиг долдугаар сард дахин тоглогдоно

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан билээ. Тэгвэл уг жүжгийн хаалтын тоглолт өчигдөр болов.

Тус жүжиг УДЭТ-ын тайзнаа 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан байна.

Тус жүжиг долоодугаар сараас дахин тоглогдох аж.