Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд болж байна. Хуралдааны үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай хэлэлцэх хүсэлт гаргасан бол хохирогчийн талын өмгөөлөгч нээлттэй бол бүхэлд нь нээлттэй, хаалттай бол бүхэлд нь хаалттай хийх хүсэлт гаргав.

Шүүх бүрэлдэхүүн яг одоо хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдаан түр завсарлаад байна.