Сураггүй болсон малчдыг эрэлийн баг хайж байна

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Ихтамир сумын харьяат малчин Г-нь 6 сарын 6-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 6 сарын 8-ны өдрийн 10:04 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Булган сумын Зуунмод багийн “Халтар-Ангархай” гэдэг уулаас Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Дэнж” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 6 сарын 9-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Овоогийн жирэм гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 30 км-т/Тус сумын харьяат иргэн Ө-нь 6 сарын 8-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 6 сарын 9-ний өдрийн 05:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авсан ба ар гэрийнхэн иргэн Ө/50 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.