Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хуралд үг хэллээ

Эмэгтэй энхийг сахиулагчдын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал эхэллээ. Монгол Улсын санаачилгаар бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хуралд дэлхийн 30 орын эмэгтэй цэргийн албан хаагчид, НҮБ-ын энхийг ажиллагааны газрын мэргэжилтнүүд, олон улсын эрдэмтэн судлаачид оролцож байна. Тэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, оруулж буй хувь нэмэр, тулгамдсан асуудал, шийдвэр арга замыг харилцан ярилцах юм. Бага хурлыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.