Дуучин А Cool шат алгасан төрийн албанд дарга болоход УИХ-ын гишүүн Н.Учрал туслав уу

Дуучин Б.Анхбаяр төрийн албанд ажиллаж байгаагүй боловч хууль сахиулах байгууллагад 10 гаруй жил хөдөлмөрлөж авдаг “ХОШУУЧ’ цолыг авч дарга болсон нь дээрх тушаалд хүрэхийн тулд шударгаар ажиллаж байгаа олон мянган ажилтан албан хаагчийн бухимдлыг төрүүлээд байна.

Дуучин A cool буюу Б.Анхбаяр ШШГЕГ-ын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогдсон. Б.Анхбаяр нь  офицерын курст суралцаж, хошууч цолыг ШШГЕГ-ын дарга Д.Загджав тушаал гаргаж олгожээ. УИХ-ын гишүн Б.Энхбаяр түүнд ямар журмаар яагаад “Хошууч’ цол олгосон, тухайн цолны болзол шаардлага шалгуур хангасан эсэхийг тодруулахад тэрбээр түүнд албан тушаалынх нь цолыг л олгосон хэмээн пээдийж сууна лээ.

Сүүлийн жилүүдэд төрийн албанд танил тал ар өврийн хаалга ашиглаж шат ахин томилогдох явдал газар авсан. Тэгвэл түүнийг олон мянган шударгаар хөдөлмөрлөж буй ШШГЕГ-ийн офицеруудын өмнүүр дайрч өндөр цол, өндөр албан тушаалд томилогдоход нь нөлөөлсөн хүн УИХ-ын гишүүн Н.Учрал байж магадгүй аж.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр томилогдон ажиллахаасаа өмнө “Тимон’ нэрээр дуулж байсан билээ. Тиймээс ч урлагийнханд нэлээн элэгтэй.  Дуучин  Б.Анхбаяр нь УИХ-ын гишүүн Н.Учралын багийн хүн гэлцэх юм билээ. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Н.Учрал ШШЕГ-т айлчилж, хуучин, шинэ 500 ширхэг ном хандивласан нь санамсаргүй үйлдэл биш юм. Тиймээс түүнийг хэд хэдэн шат алгасаж дарга болсонд түүнийг нөлөөлсөн гэх хардлага ч байна.

Төрийн тусгай алба гэдэг Монгол төрийн тулах нэгэн багана. Тиймээс, хуульт ёс хатуу хэрэгждэг. Дуучин тооноор нь орж ирээд дарга болж, цол аваад байдаг сайн дурын байгууллага биш ээ.