Бельгид бүх нислэгийг цуцалжээ

Бельгийн үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсын нислэгүүд цуцлагдсан байна. Бельгийн үйлдвэрчний эвлэлүүд үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор зургадугаар сарын 20-ны өдөр өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэд Цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд Цалингийн стандартын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа аж.