ГХЯ: Жэжүд байгаа монгол иргэдийн визний хугацаа дуусах болоогүй

“БНСУ-ын Жэжүд аялахаар очсон 23 монгол иргэнээс холбоо тасарсан, тус иргэдийг хайж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэх талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна.  Тиймээс тус иргэдийг  визний зөрчилтэй гэж үзэхгүй.

Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр  ирнэ гэж найдаж байна”  гэж мэдээллээ.