Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө’ олгохоор төсөвт тусгажээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү.  Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг суулгасан уу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт гаргана гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан.  Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно.