Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Улмаар  Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулах аж. Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх юм байна.