Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг 10 хоног БНСУ-аас гарахыг хоригложээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газраас хилийн хориг тавьсан байна. Тодруулбал, Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт гэх асуудлаар Инчоны орон нутгийн цагдаагаас өчигдөр баривчлан байцаалт авах шийдвэр гаргасан. Улмаар Д. Одбаярын байцаасны дараа 10 хоног БНСУ-аас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг гаргасан байна.