Ч.Хүрэлбаатар: Миний казинод сууж байгаа зураг эвлүүлэг

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын казинод тоглож байгаа зураг цахим орчинд тархаад байна. Энэ талаар тэрбээр цахим хуудастаа дараах тайлбар хийжээ.

Ч.Хүрэлбаатар “Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. “Уруулаа норгож байгаа” энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм.  Женкочид намайг Америкийн хоньчин, казах, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй шүү дээ” хэмээн бичжээ.