“Алтан элс-Элсэн манхны баяр”-2022

“Элсний баяр 2022” арга хэмжээ наймдугаар сарын 19-21 өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол дуут манханд болж байна.

Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Сэврэй сумын ЗДТГ, Гайхамшигт Говь Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Энэ үйл ажиллагаа нь Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх томоохон зорилготой аж.