Автомашин согтуу жолоодсон 102, эрүүлжүүлэх байранд хоносон 116 тохиолдол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд наймдугаар сарын 21-нд буюу өчигдөр нийт 1633 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1334, хулгайтай холбоотой 20, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91, гэмт хэргийн шинжтэй 68 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 102, эрүүлжүүлэх байранд хоносон 116 тохиолдол гарчээ.