Ирэх оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 850 төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт тусгажээ

Монгол Улсын 2020 оны төсөвт 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэгийн хоол, дотуур байрны сурагчдын хоол, сургуулийн үдийн цайны тарифыг өөрчилж, 50 хувиар нэмэгдүүлж 180.9 тэрбум төгрөгт хүргэхээр тусгажээ. Ингэснээр нэг хүүхдэд оногдох “Үдийн цай”-ны мөнгө 900 төгрөг болж  байгаа юм. Харин цэцэрлэгийн багачуудын  хоолны мөнгийг 850 төгрөгөөр нэмж 1670 байсныг 2475 төгрөг, дотуур  байрны хүүхдүүдийн хоолыг 2320 төгрөг байсныг 3480 төгрөг болгож 1160 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг юм.