Ц.Элбэгдорж: Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй болох хязгаарлалтыг хүчингүй болгосон тогтоол улс төрийн хүрээнд төдийгүй хуульчдын дунд талцал үүсгээд буй. Үүнтэй холбоотойгоор эрх баригч нам УИХ-ын Дэгийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ.