НИТХ: Автоамшиныг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг хэлэлцэхгүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Уг хуралдаанаар автомашиныг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан боловч өнөөдрийн хэлэлцэх асуудалд тусгагдаагүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга

-Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай

-Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

-Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай

-Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай

-Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

-Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

-Бусад асуудал хэлэлцэнэ.