Г.Дамдинням: Миний эхнэр салбартаа нэр хүндтэй эмэгтэй

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.

Тус сургуулийн захирлын албан тушаалд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянгыг томилно гэх мэдээлэл цацагдсан.

Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Намайг эхнэрээ Орос 3-р сургуулийн захирал болгох гэж байгаа гээд бурж яваа юм байх. Болохоо хүрвэл надтай надгүй болчих хэмжээний боловсрол, туршлага, чадвартай, салбартаа нэр хүндтэй эмэгтэй л дээ.

Хэдийгээр миний эхнэр тэр сургууль байтугайн удирдлага хийх хэмжээний чадвартай ч Орос 3-р сургуулийн захирал болохгүй. Тийм яриа битгий хэл бодол ч бид 2-т байгаагүй, байхгүй’ хэмээжээ.

Сонирхуулахад: УИХ-ын гишүүн Ц.Уянгын хувьд ОХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжилтэй аж. Тэрээр нийслэлийн 23-р дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.