Хатан хаан II Элизабета 96 насандаа таалал төгслөө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабета 70 жил сэнтийд заларсны эцэст 96 насандаа тэнгэртээ дэвшлээ. Түүний бие муудсаныг зарласны дараа Балморал эдлэнд гэр бүлийнхэн нь цуглаж, хатан хааныг эцсийн замд нь үджээ.

Хатан хааны нөхөр, хунтайж Филип өнгөрсөн оны дөрөвдүгээр сард насан эцэслэснээс жилийн дараа ийнхүү II Элизабета тэнгэрт дэвшлээ.

Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу галт тэргээр зөөвөрлөж, парламентын ордны Уэстминстер танхимд дөрөв хоног байршуулан олон мянган ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгох аж. Төрийн оршуулах ёслол  энэ сарын 19-нд Лондоны төвд болох юм байна.