Тавантолгой нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 233.6 км төмөр зам ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж, 5000 орчим инженер, техникийн ажилтан, 2000 гаруй техник, машин механизмтайгаар төмөр замыг барьжээ.
Энэхүү төмөр замын онцлог нь
-Монголын хамгийн анхны I зэрэглэлийн, хүнд даацын зам
-Тээвэрлэлтийн 30-50 тоннын хүчин чадалтай
-UIC60 төмөр бүхий уулзваргүй төмөр зам юм.
Уг зам ашиглалтад орсноор:
-Тээврийн өртөг 3.8 дахин буурна
-Нүүрсний экспорт 2 дахин өснө
-Нүүрс тээврийн машины осол 17 дахин буурна
-Ажлын байр 2000-аар нэмэгдэнэ.